Жастин Биберын фэнүүд Гиннест бүртгүүлнэ | News.MN

Жастин Биберын фэнүүд Гиннест бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Жастин Биберын фэнүүд Гиннест бүртгүүлнэ

Өсвөр насны охид хөвгүүдийн шүтээн болоод буй Канадын залуу дуучин Жастин Бибер ирэх сарын 1-нд буюу маргааш 18 нас хүрнэ. Дуучны фэнүүд түүний төрсөн өдөрт зорилуан томоохон бэлэг барихаар шийджээ.

Тэд гуравдугаар сарын 1-ны өдөр 24 цагийн хугацаанд дуучинд хандан олон нийтийн сүлжээ сайтаар хамгийн их мэссэж илгээж, Гиннесийн дээд амжилт тогтоохоор хичээх гэнэ.

JustinBieberMusic.com сайтын төрсөн өдөрт зориулан гаргасан хуудсанд фэнүүд нь мэссэжээ үлдээж, мэндчилгээ илгээх ба та facebook хаягаараа нэвтэрсэн байх ёстой аж.

Жастин Бибер одоогоор Твиттерт 17,8 сая дагагчтай, facebook хуудас нь 40,8 сая Like-тай юм.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж