Сумын засаг дарга мод бэлтгэх зөвшөөрөл өгнө

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Сумын засаг дарга мод бэлтгэх зөвшөөрөл өгнө

Ахуйн буюу түлээний мод бэлтгэх зөвшөөрлийг сумын Засаг даргаас авах ба зохих ёсны төлбөр хураамжийг нь төлөх ёстой гэнэ. Энэ талаар Ойн тухай хуульд зааснаар ашиглагч нь гэрээ, эрхийн бичигт заасны дагуу ойн мод ашиглах, ойн нөөц ашигласны төлбөрийг эрхийн бичиг авахын өмнө төлсөн байна. Гэрээ эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж тээвэрлэх, мод бэлтгэсэн талбайг цэвэрлэн хүлээлгэж өгөх, модыг огтлож бэлтгэхдээ түүний бүдүүний гуравны нэгээс өндөргүй хожуул үлдээх, гуалин, дүнз,зүсмэл материал, нойтон шургаагийг  өөр аймаг, сумын хооронд тээвэрлэж, худалдахдаа гарал үүслийн гэрчилгээг авах ,мөн үйлдвэрийн зориулалтаар мод ашигласан бол нэг модны оронд таваас доошгүй суулгац тарьж, хоёр настай ойг хүлээлгэж өгнө хэмээн заасан байдаг байна. Энэ талаар Хүний эрх хөгжил төвийн дэргэдэх Нийгмийн эрх ашгийн клиникээс  иргэдийн асуултад хариулт өгсөн байна.         

                                                                                                                               Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж