Францын жүдочид Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Францын жүдочид Монголд ирлээ

Европын цуврал тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр хилийн дээс алхсан Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Монголын шигшээ багийн тамирчдын хамт Францын жүдочид манай улсад хөл тавьсан байна. Францын шилдэг тамирчдын баг Монголын жүдочидтой хамтарсан бэлтгэл хийх юм.

Бага дэлхийн аварга гэгддэг Парисын “Их дуулга”-аас гараагаа эхэлсэн Монголын шигшээ багийн жүдочид Францаас Унгар, Австрийг зорьж, “Дэлхийн цом”-д барилдаад, улмаар Германы Дюссельдорф хотноо болсон гран-при тэмцээнд оролцсон юм. Харин өнгөрөгч амралтын өдрөөр Польшийн Варшавт эмэгтэйчүүдийн, Чехийн нийслэл Прагт эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдсөнөөр тэд Европын цувралаа дуусгажээ. Европын цуврал дөрвөн тэмцээнд оролцохдоо Монголын жүдочид нийт 18 медаль хүртсэний хоёр нь аль, зургаа нь мөнгө, үлдсэн 10 нь хүрэл медаль байлаа. Тодруулбал, Парисын “Их дуулга”-аас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, Унгар болон Австрид болсон “Дэлхийн цом”-оос гурван хүрэл, Германы Дюссельдорфт болсон Гран-при тэмцээнээс гурван мөнгө, хоёр хүрэл, эцэст нь Польш, Чехэд болсон “Дэлхийн цом”-оос хоёр мөнгө, хоёр хүрэл медаль зүүсэн юм.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж