Багахангай дүүрэгт брокерийн компани байдаггүй

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Багахангай дүүрэгт брокерийн компани байдаггүй

mНийслэлийн алслагдмал дүүрэг болох Багахангайд брокер дилерийн компани байдгүйгээс иргэд хувьцааны талаарх мэдлэг мэдээлэл авч чадахгүй байгаа ажээ. Энэ нь “хувьцаа, мөнгө хоёрын алиныг нь сонгох учраа олохгүй байгаа үед тусгүй явдал болж байна” хэмээн иргэд ярьж байна. Түүнчлэн хувьцааны үнэ цэнийг мэдэрч, эргэлдүүлэх болон  брокер дилерийн компанитай харилцах шаардлагатай болдог. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд, хувьцаа үнэт цаасыг хэрхэн эргэлтэнд оруулах, хаана байршуулах, ямар компанийн хувьцааг сонгож авах вэ гэдэг нарийн хялбаршуулсан мэдлэгийг ард түмэнд түгээх хэрэгтэй байгаа тухай тус дүүрэгт амьдардаг, Монголын Хөрөнгийн биржид ажиллаж байсан, үнэт цаасны мэргэжилтэн Т.Бямбарагчаа хэлсэн юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж