Грекчүүд хамгийн их ажилладаг

Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

Грекчүүд хамгийн их ажилладаг

Еврозоныг хамарсан хямрал, тэр дундаа өрийн гэх тодотголтой хямрал Грект ихээр нөлөөлсөн билээ. Энэхүү хямралыг арилгахын тулд өнгөрсөн долоон хоногт 130 тэрбум еврогийн зээл авахаар болсон Грек улс төсвийн зардлаа дахин танах асуудалтай тулгарч байна. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн хамгийн их цагаар ажилладаг хүмүүстэй улсаар Грекийг нэрлэжээ. Харин Грекийн нийт ажиллагсадын ихэнхийг худалдаачин, фермерийн ажил хийдэг хүмүүс буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч нар эзэлдэг байна. Гэсэн хэдий ч тус улсын эдийн засгийн хямралд дотоодын үйлдвэрлэл, ажил эрхлэгчдийн тоон харьцаа эерэг нөхцлийг бүрдүүлж чадахгүй байгаа тухай “BBC news” мэдээлж байна.

Судалгаан дээр дүгнэж үзэхэд, Грек улс Герман улсаас 40 хувиар илүү удаан ажилладаг байна. Эдгээр хоёр улсын ажилчдын ажиллах хугацааны ялгаатай байдлыг хоёр шалтгаанаар тайлбарлаж болох гэнэ. Грекийн ажилчид их цагаар ажилладаг нь хувиараа бизнес эрхэлдэг тул ажил эрхлэлтийнхээ төрлөөс хамаарч цагт баригддаггүй үндсэн шалтгаантай ажээ. Хоёр дахь нь мэдээж хоёр улсын ажлын цагийн хуваарь харилцан адилгүй байдагтай холбоотой гэнэ. Грекийнхэн өвчнийг хүртэл хойш тавьж, амралтын өдөргүй ажилладаг ажээ. Гэвч зах зээлийн бүтэц өөр болон Германд амралтын өдөр их байдгаас хоёр орныг харьцуулахад учир дутагдалтай юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж