Сэлэнгийн Засаг дарга тамирчдаа урамшуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн Засаг дарга тамирчдаа урамшуулав

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат  аймгийнхаа шилдэг, тэгүүний тамирчдад урамшуулал болгон мөнгөн шагнал гардуулсан байна. 2002 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж гарснаас хойш тамирчдыг ийнхүү урамшуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд 8.650.000 төгрөгийн мөнгөн шагналыг тамирчдад олгосон байна. Энэ жилийн шагнал гардагсдын хоёр нь гавьяат хоёр, хоёр нь олон улсын мастер, 11 спортын мастер цолтон байжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн шатарчдаас  анхны олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Алтанбулаг сумын уугуул, “Аварга” дунд сургуулийн 11-р ангийн сурагч,  өсвөрийн шатарчин А.Энхтуул Засаг даргын нэрэмжит шагналын эзэн болсон байна.
Сэлэнгэ аймгийн хувьд оюуны спортыг дэмждгийн нэгэн жишээ нь, тус аймгийн дунд сургууль бүрт шатрын клуб хичээллэдэг бол аймгийн Хүүхдийн төлөө төвд шатрын сургалтыг тогтмол явуулж иржээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж