Олон томоохон байгууллагуудын вэб сайт, дотоод сүлжээг хакердаж, нууцын зэрэглэл бүхий олон баримтыг олонд тарааж, олон мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг ил болгож байсан Anonymous хакерчдын бүлгийн гишүүдийг баривчилсан тухай BBC мэдээлжээ.
Тус мэдээнд дурьдсанаар тус бүлгийн гишүүн байх магадлал өндөртэй 17-40 насны 25 хакерыг Аргентин, Чили, Колумб, Испани гэсэн дөрвөн орноос баривчилжээ.
Эдгээр хакерчид Колумбын болон Чилийн томоохон вэб сайтуудыг хакердсан аж.
Н.Наран