Уран гулгалтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд Беларусын нийслэл Минскт хотод эхэлсэн билээ. Уламжлал ёсоор тус тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл болон хосын уран гулгалт, мөсний бүжгийн төрлөөр өрсөлдөж байна.
Өчигдөр (02.28) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн урьдчилсан үзүүлбэр болж, 35 тамирчин өрсөлдсөн бөгөөд тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа Гансүхийн Марал-Эрдэнэ 44.20 оноогоор 34-р байр эзэлжээ. Урьдчилсан үзүүлбэрт Канад, Хятад, БНСУ-ын тамирчид тэргүүлсэн байна.
Гансүхийн Марал-Эрдэнэ нь 1996 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд сүүлийн жилүүдэд Японы Нагоя хотод амьдарч байгаа юм. Түүний дасгалжуулагчаар Ёрико Кикегава гэх япон хүн ажилладаг ажээ. Уран гулгалтын спортын төрөлд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа авьяаслаг охин “Таллины цом”, “Балтийн цом”-ын тэмцээнд өрсөлдөж байжээ.
Уран гулгалтын Залуучуудын ДАШТ гуравдугаар сарын 4-нд өндөрлөнө.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
“Таллины цом”-д оролцсон бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.Болорчулуун