Хуучирсан мэдээ: 2012.02.29-нд нийтлэгдсэн

“Богема” дуурьтай

Ж.Пуччинийн хөгжим Л.Иллизи, Ж.Жакоза нарын цомнол дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглох гэж байна. Тэд ирэх гуравдугаар сарын 3-нд “Богема”-ыг тоглохоор хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Тус дуурийн тухай товчхон танилцуулахад анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Турин хотын “Реджо” театрт тоглож байжээ. 1849 онд А.Мюржегийн бичсэн “Богемчуудын амьдрал” хэмээх романаас сэдэвлэн 1849 онд Т.Барре тайзнаа жүжиг болгон Париж хотноо маш амжилттай тоглож байсан аж. Дараа нь энэ зохиолоор Ж.Пуччини дуурь бичсэн байна. Ж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгааг харуулахыг зорьжээ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж