Сэтгэхүйн аймшгийн кино нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Сэтгэхүйн аймшгийн кино нээлтээ хийнэ

Синебоск арт группын залуу уран бүтээлчдийн шинэ бүтээл “Дэв” сэтгэлзүйн
аймшгийн кино удахгүй үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөгийн нийгэмд өсч дэвжиж яваа залуусын нийгэмд эзэлж буй байр суурь, амжилт, архидалт, садар замбараагүй амьдралаас болж хэрхэн амьдрал нь нуран унаж байгааг киноны турш гарах олон үйл явдлаар үзүүлсэн.
“Дэв” уран сайхны киноны гол дүрд УДЭТ –ын жүжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, М.Тогтохжаргал мөн жүжигчин Э.Тамир, Б.Энх-Дөлгөөн, Б.Мөнхжин нар тоглосон байна. Кино тавдугаар сарын 8-нд бүх кино театруудад нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байгаа юм байна. Уг кино нь зураглал, дуу шумны хувьд маш өндөр төвшинд хийгдсэн бөгөөд Монголын кино урлагт мартагдаад байсан киноны хөгжмийг жинхэнэ утгаар нь бүтээн туурвижээ. Хөгжмийн зохиолыг Пүрэвсүх бичиж “Арга Билэг” хамтлагийн тоглосон  бүрэн хэмжээний хөгжим бүхий цомог киноны нээлттэй зэрэгцэн худалдаанд гарах юм байна. Уг цомгийг Улаанбаатар хотын бүх хөгжмийн дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой гэнэ. Уг кинонд зөвлөх найруулагчаар Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, хөгжмийн зохиолчоор A-Sound, Арга Билэг хамтлагийн төгөлдөр хуурч Пүрэвсүх, дууны инженерээр “Prosounds” студийн Баттуваан, Рагу нар ажиллажээ.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж