Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарлажээ. Түүгээр Хүний эрхийн комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Л.Гүндалай нарын санаачлан боловсруулсан Хүүхдийн мөнгө олгох тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, ACEM-ийн гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний уулзалт зохион байгуулах тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж. Мөн Ой тэмдэглэх тухай, Гадаадаас мэргэжилтэн, ажиллах хүч авах тухай, Хөрөнгө гаргах тухай зэрэг асуудал багтаж байгаагийн зэрэгцээ нууцын зэрэглэлийн хоёр ч асуудал багтаж байна. Танилцуулахаар ”Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай, Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн тухай багтаажээ.
Г.Дарь