
Өнгөрсөн 2011 онд сумогийн ертөнцөд дэгдсэн даваа наймаалцсан гэх хэргийн улмаас гуравдугаар сарын башёг цуцалж, улмаар тавдугаар сарын башёг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлсэн зэрэг нь тус холбооны санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлжээ. Өмнөх жил 5,44 тэрбум иений орлоготой ажиллаж байсан Японы сумогийн холбооны өнгөрсөн жилийн үйл ажиллагааны орлого 2,98 тэрбумаар буурсан байна.
С.Цэлмэг