
Талибуудын мэдээгээр гадаадын найман цэргийг устгасан гэнэ. Нисэх буудлын зогсоол байсан хэд хэдэн машинууд бас устгагдсан байна. Нангахар мужийн захирагчийн мэдээлснээр аллагын улмаас 10 хүн амиа алдан 12 хүн шархаджээ. Захирагч Станакзайн хэлснээр таван энгийн иргэд амь үрэгдсэн гэнэ. Дэлбэрэлтийн үеэр хамгаалтад байсан афгани голдуу цэрэг цагдаа амь үрэгдсэн байна.
Ш.Мягмар