2012 оны 02 дугаар сарын 29-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлшиж төвийн нутгийн зүүн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүнээс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,Туул голын саваар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой.
цаг агаарын урьдчилсан төлөв:
3 дугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 2-нд нутгийн баруун хагаст,3, 4-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.