Өнөөдрийн байдлаар Нарангийн энгэрт хог түүж байгаа 50 орчим хүн байна. Уг нь бол 150-200 хүн эндээс хог түүж амьдралаа залгуулдаг ажээ. Дулааны улиралд хог түүгчдийн тоо харьцангуй ихэсдэг гэнэ. Тус газар хогийг дарж булах аргаар далдалж байгаа. Гэтэл хог түүгчид дарсан хогийг дахин ухаж гарган нэгнийхээ хийсэн ажлыг баллаж байгаа ажээ. Тус газрын албан хаагчид хог түүгчдийг хаалгаараа оруулахгүй байгаа ч нэг мэдэхэд хашаагаар нь даваад бүгд ороод ирдэг гэнэ.
Нийслэлийн иргэд жилд дунджаар 400 мянган тонн хог хаядаг, гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Хуримтлагдсан 70-80 мянган тонн хур хогийг энэ онд цэвэрлүүлэхээр 1.7 тэрбум төгрөгийг дүүргүүдэд хуваарилжээ.