ИЗ-НН-ыг бүртгэх асуудлыг ирэх долоо хоногоос ярина

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

ИЗ-НН-ыг бүртгэх асуудлыг ирэх долоо хоногоос ярина

ИЗН-ынхан их хурлаа хийж намын нэр, лого, дүрэмдээ өөрчлөлт оруулаад хорь гаруй хонож байна. Улсын дээд шүүхэд эдгээр өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаад мөн төдий хугацаа өнгөрч байгаа юм. Хуулийн дагуу Улсын дээд шүүх намын нэрийн өөрчлөлт, дүрмийн өөрчлөлтийг өргөдөл хүлээн авснаас 30 хоногийн дотор шийдэх ёстой. Тиймээс ирэх долоо хоногоос ИЗ-НН хэмээх нэрээр тус намыг бүртгэх эсэх асуудлыг шийдэх хугацааг Дээд шүүх товлон зарлах юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж