
Урьд өмнөх сонгуулийн жилүүдээр чуулган завсарлав уу, үгүй юү тойрог тойрог руугаа морддог байсан эрхэм гишүүд энэ удаа Төрийн ордонд “хоргодоод” тарж явах шинжгүй байна. Ихэнх гишүүн өдөрт ордноор заавал орж өрөөндөө хэсэг суугаад тардаг болжээ. Ялангуяа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд их ажил хэрэгч байна. Тэд бүлгээ хуралдуулж, Эдийн засгийн хувьсгалын тухай лекцээ үргэлжлүүлж, чуулганы завсарлагаар идэвхтэй ажиллахыг МАН-ын бүлгийнхэнд уриалж буй. МАН-ын бүлгийн гишүүд ч ордонд харагдсаар байна.
Гишүүд ийнхүү “гэр амьтай” болсны учир нь Сонгуулийн хуультай холбоотой. Дайллага, цайллага, ухуулга сурталчилгааг хуулиар хорьсон тул гишүүд ерөнхийдөө ордон хавиар эргэлдэж хэвлэлийн бага хурлаар РR хийх нь илүү хожоотой байгаа бололтой.
Д.ОЮУН
Зочин 2012-02-28 124.158.70.175
Ene site-iin ezenni LuBold baihaaraa setguulchidni bas LuBoldiin b*** bolchihdog yum u Ene chin setguul zui
Зочин 2012-02-28 202.126.91.189
Хөдөөний хөгшчүүд хийх юмгүй хүн тоохгүй болчихсон улсууд гишүүн нэртэй юмнуудаасаа юм горьдоод хүлээгээд байна. Худлаа үнэн инээгээд уулзах цаг нь одоо болсон баймаар. Гэхдээ УИХ-ын гүйцэтгэх ажил чинь түүхийгээрээ байгааг цэглэж ОНС-ийн хуультай холбоотой асуудлаа яасан бэ гээд загнуулахаа мэд
Зочин 2012-02-28 202.131.233.187
Tanai site-n ezen LuBold chini ordond bish Germany-d baigaa biz dee kk