Гишүүд ордонд “хоргодож” байна

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Гишүүд ордонд “хоргодож” байна

Урьд өмнөх сонгуулийн жилүүдээр чуулган завсарлав уу, үгүй юү тойрог тойрог руугаа морддог байсан эрхэм гишүүд энэ удаа Төрийн ордонд “хоргодоод” тарж явах шинжгүй байна. Ихэнх гишүүн өдөрт ордноор заавал орж өрөөндөө хэсэг суугаад тардаг болжээ. Ялангуяа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд их ажил хэрэгч байна. Тэд бүлгээ хуралдуулж, Эдийн засгийн хувьсгалын тухай лекцээ үргэлжлүүлж, чуулганы завсарлагаар идэвхтэй ажиллахыг МАН-ын бүлгийнхэнд уриалж буй. МАН-ын бүлгийн гишүүд ч ордонд харагдсаар байна.

Гишүүд ийнхүү “гэр амьтай” болсны учир нь Сонгуулийн хуультай холбоотой. Дайллага, цайллага, ухуулга сурталчилгааг хуулиар хорьсон тул гишүүд ерөнхийдөө ордон хавиар эргэлдэж хэвлэлийн бага хурлаар РR хийх нь илүү хожоотой байгаа бололтой.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж