Увс аймгийн баруун хэсэгт орших Бөхмөрөн сум нь аймгийн төвөөсөө 200 гаруй км-ийн зайтай оршдог бөгөөд Түүхт Улаан хадны энгэрт үүссэн түүхтэй. Бэлчээрийн даац, хадлан тэжээлийн бэлтгэл, зэрлэг чацарганы өлгий гэдгээр алдартай ажээ. Уг сум нь аймагтаа байгалийн баялагаараа тэргүүлдэг агаад, сумын зүүн хэсэгт Хотгорын нүүрсний уурхай, Бамбагарын нүүрсний уурхай байдаг ба өөр бусад ашигт малтмалын орд газрууд ихтэй олон төрлийн ховор амьтан ургамал элбэгтэй үзэсгэлт нутагтай суманд зүй ёсоор багтадаг байна.Монгол,Оросын хил дээр орших тус сум нь Бөхмөрөн голын хагалбарын эхэнд оршдог. Тус суманд Ачит нуур, Үүрэг нуур ,ба Хархираа, Түргэний Уулс сүндэрлэж, Заан хад хэмээх хаанаас нь ч харсан заан шиг хад бас байдаг гэнэ.
Б.Саран