Сар шинийн баярыг угтан нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зарим хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаалалтад хийсэн шалгалтын хийсэн. Энэхүү шалгалтын дүн гарсан байна. Уг шалгалтаар хэвийн боов үйлдвэрлэж буй 101 үйлдвэр, цех хамрагдсан байна. Хэвийн боовны үйлдвэрлэлийг “Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-ын дагуу шалгалт хийгдсэн байна. Шалгалтын явцад дараах зөрчил дутагдал илэрчээ. “Өгөөмж амтлаг”, “Гүехэн” ХХК-иуд “Нарантуул трейд”, “Хан талст” зэрэг хүнсний худалдааны төвүүдэд хэвийн боовны чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдэн бүтээгдэхүүнээ худалдаалж байжээ. “Гандантэгчинлэн” хийдийн хэвийн боовны цех хүнсний үйлдвэрлэлийн эрүүл ахуй, технологи, стандартын шаарлагын дагуу эрхлээгүй чанарын баталгаажилтгүй түүхий эд хэрэглэсэн байжээ. Одоогийн байдлаар тус цехийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Сар шинийн өдрүүдэд ч гандангийн хэвийн боовыг худалдаалаагүй. “Суман гүн трейд” ХХК-ийн шошго бүхий нийлэг хальсан уутыг ашиглан иргэн О.Түвшинтулга нь бүтээгдэхүүнээ савлан худалдаалж байжээ. Энэхүү зөрчлийг илрүүлж, холбогдох материалыг бүрдүүлэн цагдаагийн байгуулага шалгаж эхлээд байгаа ажээ. Энэ шалгалтаар “Өгөөж чихэр боов” ,“Атар өргөө”, “Жүр-Үр” зэрэг гурилан бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд онц дүн авсан байна.
Д.Жаргалсүрэн