Хуванцар аяга, тавагнаас татгалзацгаая

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Хуванцар аяга, тавагнаас татгалзацгаая

Энэ удаа plastic буюу хуванцар сав суулга, аяга таваг, халбага сэрээ бүү
хэрэглээчээ гэж сэнхрүүлэх гэжиин. Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол
иддэг хуванцар аяга таваг бол хавдар үүсгэгч бөгөөд, хүнийг үргүй
болгодог гэдгийг мэдэх үү?

Хуванцар аяга, таваг, халбага, сэрээ, хоол хутгадаг шанага энэ тэр нь
голдуу халуун дулаан орны хүйтэн голцуу хоол унд иддэг хүмүүст
зориулагдсан. Мөн шаазан болон төмөр аяга тавгийг бодвол хямд
материалаар хийгддэг тул үйлдвэрлэгчдийн хувьд эдийн засгийн ашигтай
байх нь. Монголчууд шиг өвөл зунгүй амаа түлчих гээд л халуун шөлтэй
хоол цай идээд хөлсөө баасаа асгаад суудаг маниуст оогт тохирохгүй
хэрэглээ юм. Мэдээж халуун хоол унд дотор нь хийхээр тэр аяга тавагнууд
урвалд орно. Заавал халуун ч гэлтгүй хүйтэн ус, ундаа уудаг байсан ч BRA
free plastic биш л бол хүний биед хавдар үүсгэх бөгөөд, эр эмгүй хөгшин
залуугүй үргүй болно. Энэ бол батлагдсан, англи хэл дээр хайлт хийгээд
үзээрэй, баахан сайтууд гарч ирэхээс гадна, эрдэмтдийн олон судалгааны
өгүүллэгүүд гарч ирнэ. Завтай бол орчуулаад, тийм тийм судалгааны
материалаас ингэж ишиллээ, итгэхгүй бол май энэ байна гэхгүй юу.

За тэгэхээр бид одоо юу хийх вэ? Танай гэрт хуванцар аяга таваг шанага
байвал голоо цохиод байлгүй, яг одоо гаргаад хая. Огт хэрэглэж болохгүй.
Хаяхдаа бас хагалж, хугалаад хаяхгүй бол хог түүдэг ядуу хүмүүс аваад
хэрэглэчихнэ. Ядуу ч гэсэн тэднийг бас бодолцъё.

Зарим эзэгтэй нар гоё шаазан аяга тавагнуудаа хэзээ хэрэглэх гээд
байгаан, үзүүлэн болгоод сэрваантандаа тоосыг нь арччаад хадгалаад
байдгийн, эрүүл мэндээ бодоод тэднүүсээ хэрэглэ. Хэрэглэж чадкуу,
хагарчих байх гээд хайрлаад байдаг юм бол цэргийн төмөр тавганд хоолоо
идкүү юу. төмөр таваг чинь хуванцарын хажууд ээлтэй за.

Мөн танай албан байгууллага, хүүхдүүдийн чинь сургууль цэцэрлэгүүдийн
хоолны газар ийм хуванцар аяга таваг хэрэглэдэг бол цаашид
хэрэглүүлэхгүй байх талаар анхаарлаа хандуул. Хүүхдүүдийнхээ ангийн эцэг
эхчүүдийг ятган ойлгуулж, ирээдүйд хүүхдээ үргүй болгохгүйн тул, эцэг
эхчүүд сургууль цэцэрлэгийн захиргаанд нь хүсэлт тавьж, аяга тавгийг нь
солиулах хэрэгтэй. Миний мэдэхийн хүүхдүүд аягаа хагалаад байдаг гээд 1
цэцэрлэг хүүхдүүддээ хуванцар аяга тавганд хоол цайг нь хийж өгч байсан
шүү. Миний ажилладаг Их сургуулийн хоолны газар хуванцар аяга таваг
хэрэглэдэг. Би энэ талаар нь эзэнд нь хэлтэл халуун хоол унд хэрэглэхэд
зориулсан үнэтэй хуванцар аяга таваг гэж хуцжиилээ. Хүүхдүүдийн тань
сургууль шаазан аяга тавгаар солихгүй бол өдрийн хоолыг нь бэлдэж өгч
явуулаад, хуванцар аяга тавагтай хоолны газар бүү ор гэдэг байх
даа. Цаашилбал, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран энэ асуудалд
анхааран, сургууль цэцэрлэгийн гэлтгүй бүх л хоолны газар, баар,
рестораны мөрдөх журам дүрэмдээ энэ талаар стандарт тогтоомоор юм.
Биелүүлэхгүй, хэдэн шаазан аяга аваад тавьчиж чадахгүй бол үйл
ажиллагааг нь зогсоож баймаар. 

Би хамаатнууддаа хэлээд үгэнд орохгүй болохоор гэрт нь очсон үедээ
боломжийг ашиглаад, хамаг халбага сэрээг нь нүдэн дээр нь хугараад, аяга
тавгийг нь гаргаж шидээд, харамсаад үхчих гээд байвал надаас мөнгөө
аваарай гээд гараад явчдийн, аймаар танхай байна уу, хаха. Мэдээж юу
гээл надаас төдөн мянга гээд нэхэх вэ дээ.

http://giliin-khatan.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж