2012 оны 02 дугаар сарын
28-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 53.3 сая
ам.долларыг худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 40 сая ам.долларыг
1329.62 төгрөгийн хаалтын ханштайгаар биелүүлэв. Монголбанкинд
ам.доллар худалдах санал ирээгүй болно. Мөн энэ өдрийн арилжаагаар 40
сая юанийг худалдан авах санал ирснээс саналыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын
дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг
нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн
зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга
хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо
хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба
дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд
оролцдог.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа
мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн
эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн
огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
http://www.mongolbank.mn/