УИХ-ын дарга тэдний танилцуулгыг сонсоод Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл хангах ажлыг сонгуулийн шинэ хуульд заасны дагуу хуулийн хүрээнд шуурхай зохион байгуулах. Ингэхдээ сонгуулийн хэсэг, хороод байгуулах талаар гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт сайн тавьж ажиллах, санал хураалтын цахим техник төхөөрөмжийг яаралтай татан авч суурилуулж бэлэн болгох, түүнийг ажиллуулах хүмүүсийг сургаж дадлагажуулах ажлыг түргэвчлэх. Мөн сонгуулийн хуулийг иргэд сонгогчдод ойлгомжтой байдлаар таниулж сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангахад Сонгуулийн төв байгууллага онцгой анхаарч ажлаа эрчимжүүлэх чиглэлийг тус байгууллагын удирдлагуудад өгчээ.
Сонгуулийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонссон байна.
Г.Дарь