АРФ-ын гишүүн орнуудын шинжээчдийн уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

АРФ-ын гишүүн орнуудын шинжээчдийн уулзалт боллоо

Энэ хоёрдугаар сарын эхээр Бангкок хотноо  АРФ-ын гишүүн орнуудын  шинжээч, нэр хүнд бүхий хүмүүсийн ээлжит 6 дугаар хуралдаан болов. Уг хуралдааныг Тайланд, АНУ-ын төлөөлөгчид хамтран даргалж, АРФ-ын гишүүн 26 орноос шинжээч нар оролцов. 6 дугаар хуралдаанаар  “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа”, “ Зүүн Азийн дээд хэмжээний форум ба АРФ-ын аюулгүй байдлын бүтцийн харилцаа холбоо” зэрэг бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны хэд хэдэн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэн санал бодлоо солилцон, гаргаж байгаа зөвлөмжийг АРФ-ын удирдлагад илтгэхээр тохиролцов. Шинжээч, нэр хүнд бүхий хүмүүсийн эл уулзалтын үйл ажиллагааг цаашид улам идэвхижүүлэх, шинэ шинэ хэлбэрээр баяжуулах талаар зөвлөмж гаргав. Эл группийн гишүүнээр Монгол улсаас сонгогдсон элчин сайд, Геополитикийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн дарга, доктор Жалбуугийн Чойнхор дээрх хуралдаанд оролцлоо гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж