Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа Сингапур Улсын Ерөнхийлөгч Др.Тони Тан Кенг Яам- д Итгэмжлэх жуух бичгээ 2012 оны 2 дугаар сарын 23- ны өдөр өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Ерөнхийлөгч Др.Тони Тан нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Сингапурын Ерөнхийлөгч болон ард түмэнд уламжилж, Монгол- Сингапурын харилцаа цаашид өргөжин хөгжинө гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.