Н.Энхбаяр маргааш мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр маргааш мэдээлэл хийнэ

МАХН, МҮАН-ынхан “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс үндэсний эв нэгдлийн хөдөлгөөн” улс төрийн хүчин байгуулсны нэг жилийн ойгоо тэмдэглэхээр болжээ.

Энэхүү ой нь ирэх гуравдугаар сарын 1 буюу эх орончдын өдөр болох  аж. Ойгоо хэрхэн тэмдэглэх талаар маргааш намын байрандаа 12.00 цагаас мэдээлэл хийх гэнэ. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал тэргүүтэй хүмүүс оролцох юм байна.Түүнчлэн МАХН-ын зүгээс “Манан арилж, Нар мандана” гэсэн уриатай нар мандахыг харах ёслолыг билгийн тооллын шинийн 8-ны  өдөр буюу  гуравдугаар сарын 1-нд зохион байгуулахаар болжээ.  Энэхүү ёслол нь өглөөний 07:00 цагт Тасганы овоон дээр эхлэх аж.

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж