Тариалангийн салбарт эрхэлсэн ажилдаа орон нутагтаа тэргүүлсэн 12 аймгийн 18 аж ахуйн нэгж, 27 иргэнийг шалгаруулж, 12 шилдэг аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор, 20 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулжээ. Үүний нэг нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Гацуурт” ХХК юм байна. Уг компани нь анх удаа Канадын “Grain Handing Sistem” буюу үр тариа ачиж буулгах, сэлгэх шинэ технологи бүхий цагт 250 тонн буудай сэлгэх хүчин чадалтай системийг анх удаа суурилуулж ашиглалтанд оруулжээ. Энэ нь 30,0 мянган тонн буудай хадгалах 30 ширхэг босоо агуулахтай, хоногт 800 тонн үр тариа хатаах хүчин чадалтай хатаагч, хоногт 150-200 тонн үр тариа цэвэрлэх байгууламжтай цогцолбор ажээ.
Э.Сараа