Сэлэнгээс Улаанбаатар орох чиглэлийн галт тэргэнд өчигдөр 43 настай А дайрагдаж амиа алдсан хэрэг гарлаа. Уг осол нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төмөр замын вокзалын орчим болсон байна. Хохирогч нь тус сумын иргэн байжээ. Ослын шалтгааныг аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 59 дүгээр байранд оршин суугч 8 настай Б нь таван давхраас унаж, эмнэлэгт хэвтсэн байна. Бяцхан хүүг байрны эзэн 49 настай эмэгтэй өрөөнийх нь палкон дээр түгжиж явсан нь уг ослын шалтгаан болжээ. Даарсан хүү палконоос үсэрч буух санаатай унасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 49 настай эмэтэй У нь архидан согтуурсан үедээ биедээ гадны шарх авалгүй зуурдаар нас барсан байна. Дээрхи хэргүүдийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор цагдаагийн газар ажиллаж байна.
Д.Жаргалсүрэн