Өнгөрсөн онд ТВ-үүдийн дэлгэцээр гарч үзэгчдийн сонирхлыг татахын зэрэгцээ багагүй маргаан, шүүмжлэл, хэлэлцүүлгийг өрнүүлсэн уг баримтат киног он-лайн байрлуулах хүсэлтийг олон үзэгчид тавьж байсан учраас киноны групп энэ саналыг нь хүндэтгэн сүлжээнд нээлттэй байрлуулсан гэж уран бүтээлчид нь тайлбарлаж байна.
Киног Youtube-д боломжийн чанартайгаар, бүхлээр нь (хэсэг хэсгээр бус) байрлуулсан нь үзэж сонирхоход дөхөмтэй болжээ. Дашрамд дурдахад, Youtube портал он удаан жилийн бүртгэлтэй, зохиогчийн эрх зөрчсөн зэрэг асуудал гаргадаггүй хэрэглэгчдэд видеогоо цагийн болоод чанарын хязгаарлалт тавилгүй байрлуулах боломж олгодог юм байна.
Киног Youtube-ийн энэ хаягаар, мөн трейлерийг эндээс үзэж болно.