Хулгайн мод тээвэрлэгчдийг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Хулгайн мод тээвэрлэгчдийг илрүүллээ

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газрын
Замын цагдаагийн тасагтай хамтран хоёрдугаар сарын 26- 27-нд шилжих
шөнө Ерөө сумын нутаг Шар булгаас мод тээвэрлэж явсан "Пусо" маркийн,
"Hino" маркийн хоёр машиныг саатуулан шалгаж, зохих эрхийн бичиг,
зөвшөөрөлгүй хэрэглээний мод тээвэрлэж явсныг илрүүллээ.

Модыг Ерөө сумын нутаг Шар булаг гэдэг газрын орчмоос бэлтгэсэн болохыг
аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, Байгаль орчин, аялал
жуулчлалын газрын Ойн албаны хамтарсан шалгалтаар тогтоожээ.

Хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн газарт 800 ширхэг хоёр метрийн
урттай, 18-32 см-ийн диаметртэй 94.6 метр куб мод байгааг тоолж,
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг саатуулах,
хэргийн газрын үзлэг хийх ажилд аймгийн Цагдаагийн газрын Замын
цагдаагийн тасгийн дарга, хошууч Б.Батбаяр, байцаагч, ахлах дэслэгч
Т.Сэргэлэн, Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахмад н.Батжаргал нар
шуурхай ажилласан байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж