Ахлах сургуулийн сурагчдыг бууджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Ахлах сургуулийн сурагчдыг бууджээ

Өчигдөр буюу даваа гаригт АНУ-ын Охайо мужийн Чардон хотын ахлах сургуулийн сурагчид руу нэгэн этгээд шалтгаангүйгээр гал нээж, нэг сурагчийн амийг хөнөөж, дөрвийг шархдуулжээ. Энэ гэнэтийн явдалд цочирдсон хотын оршин суугчид болон мөрдөгчид уг этгээдийг яагаад ингэж авирласны учрыг олохгүй байгаа гэнэ. Өсвөр насны хүүхэд хэмээн гэрчүүдийн баталж буй буутай этгээд өчигдөр Чардон ахлах сургуулийн кафе дахь сурагчид руу гэнэт гал нээсэн байна. Хэрэг өглөөний 7:30 минутын орчим, хичээл дөнгөж эхэлж байх үед гарчээ. Гэрчүүдийн хэлснээр буутай этгээд дөрвөн сурагчийн сууж байсан ширээн дээр нь гарч, буудаж эхэлсэн гэнэ. Балмад этгээд тэдгээр сурагчдыг таньдаг байсан гэж гэрчүүд хэлжээ. Нэг сурагчийн амийг хөнөөж, дөрвийг шархдуулсан уг этгээдийг хөлбөмбөгийн шүүгчийн туслах багш Франк Холл гэгч зугатахад нь тусалсан гэнэ. Гэвч цагдаа нар түүнийг удалгүй баривчилжээ. Сургуулийн эрхлэгч буутай этгээд сурагчдынх нь нэг байсан гэдгээс өөр тайлбар хийхээс татгалзсан юм. Сурагчид руу буудсан этгээдийн найз нь мэдүүлэг өгөхдөө түүнийг жирийн л сурагч байсан, ийм зүйл хийснийг нь сонсоод балмагдсан гэж ярьжээ. 1999 онд Колорадогийн Колумбин ахлах сургуульд өсвөр насны хоёр хүүхэд 12 сурагчийг багштай нь хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдуулсан. Түүнээс өмнө 2007 онд Виржиниа технологийн сургуулийн сэтгэхүйн өөрчлөлттэй солонгос оюутан 32 сурагч, ажилтныг буудаж хөнөөсний дараа амиа хорлосон аймшигтай хэрэг гарч байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж