Сар шинийн өдрүүдэд орон нутгийн замд хэд хэдэн зам тээврийн ноцтой осол гарч, зургаан хүн амь насаа алдсан байна. Хоёрдугаар сарын 22 буюу шинийн 1-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Хайрхан багт ММС Delica маркийн 6558 УБЧ дугаартай автомашины жолооч Ц нь явган зорчигч дөрвөн настай Д-г дайрч амь насыг нь хохироосон бол тухайн өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвд MMC MiniCab 06-75 УБО автомашины жолооч Ч нь 45 настай Т-г дайрч амь насыг нь хохироожээ.
Төв аймгийн Лүн сумын төвийн баруун талын эргэлттэй замд Honda Fit 0690 УНМ дугаартай автомашин Нummer H-2 0063 УБМ дугаартай автомашинтай мөргөлдөж, жолооч зорчигч нарын зургаан хүн гэмтжээ. Түүнчлэн 24-ний 02.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагаан чулуут гэдэг газар Toyota Cluger 31-00 УБЦ дугаартай автомашин эрэг рүү унаж зорчигч 27 настай Н, дөрвөн настай А нарын хоёр хүн нас барсан байна.
О.Сэргэлэн