Евро бүсэд зээл олгохыг Британи дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Евро бүсэд зээл олгохыг Британи дэмжихгүй

Их 20-ийн орнуудын Сангийн сайд нар хуралдаж, Евро бүсийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх эсэх талаар хэлэлцэж байна.

Энэ сарын эхээр Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг 500 тэрбум евро буюу 673 тэрбум ам.доллараар нэмэх шийдвэрийг Евро бүсийн удирдагчид гаргасан. Гэвч санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа юм.

Харин Их Британийн Сангийн сайд Жорж Осборн "Евро бүсийн тогтвортой байдлыг хангахад зориулж гаргасан хөрөнгө ямар нэгэн үр дүнд хүрсэн эсэхийг тогтоохгүйгээр дахин зээл олгох нь байж боломгүй явдал. Үүнийг зөвхөн Их Британи төдийгүй бусад орны төлөөлөгчид дэмжиж байгаа" хэмээн мэдэгджээ.

Евро бүсийн Санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийн тухай яригдах тусам бүс нутагтаа тэргүүлэхүйц томоохон эдийн засагтай Герман тэргүүтэй орнуудад хүндээр тусч байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж