Naomi Campbell сэтгэлээ барьж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Naomi Campbell сэтгэлээ барьж чадсангүй

Алдарт загвар өмсөгч, супермодель Naomi Campbell “Oprah” –гийн шоунд
оролцож, илэн далангүй ярилцжээ. Тэрбээр уураа барьж дийлдэггүй, жолооч,
зоогийн газрын зөөгч, гэрийн үйлчлэгч гэх мэт хүмүүст хүч хэрэглэн,
зодож гэмтээсэн хэргээр нэлээн хэдэн удаа шүүхэд дуудагдаж байсан билээ.

Түүний ууртай, огцом зангийн талаар Oprah-гийн асуусан асуултад
тэрбээр “Уурласан үед өөрийгөө захирах үнэхээр хэцүү байдаг. Харин
уурлаж, хэн нэгнийг гомдоосныхоо дараа маш их шаналж, гэмшдэг. Бас
ичдэг. Би тэдэнд юу хийчих вэ гэж өөрөөсөө асуудаг” хэмээн яриад сэтгэл
хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагасан байна.
Ийнхүү Oprah Winfrey
ууртай ширүүн зан бараг имиж нь болоод байсан Naomi Campbell-ийн
сэтгэлийн утсыг хөндөж, сэтгэл дотор нь нуугдаж байсан асар их шаналал,
гэмшлийг уудлан гаргаж, өрөвч сайхан сэтгэлтэй Naomi-ыг үзэгч, фэнүүдэд
нь нээн харуулж чаджээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж