Улирч буй улирлын урлаг: Саймон Бек

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Улирч буй улирлын урлаг: Саймон Бек

Зураач Саймон Бекийн туурвисан бүтээлтэй төстэй зүйлийг бидний хэн маань ч гэсэн амьдралдаа нэг бус удаа хийж л байсан. Цасан дээр зурах… Гэхдээ бид зөвхөн машины мөр гаргах юм уу, хэн нэгний нэр усыг сараачдаг бол Саймон жинхэнэ урлагийн бүтээл туурвидаг.

Асар том орон зайд бүтээлээ туурвидаг олон зураачийн тухай бид өгүүлж байсан. Харин энэ удаагийнх бол туурвил зүйн хэв маяг, технологи, улирлын шинж чанараараа нэлээд онцлог билээ.

Аварга зургуудаа бүтээхдээ Саймон ямар ч тусгай тоног хэрэгсэл, багаж ашигладаггүй. Түүнд зөвхөн өөрийн махбод цас хоёр байхад л хангалттай.

Цасан дээрх зугаалгаа Саймон бүтээлч туурвил болгодог. Тэрээр зүгээр дэмий тэнэлгүй тодорхой нарийн маршрутаар аялдаг гэж болно. Үүний үр дүнд гарах зургуудыг урлагийн бүтээл гэж өргөмжлөхөд огтхон ч ахдахгүй билээ.

Нэг зураг бүтээхэд ойролцоогоор 10 гаруй цаг зарцуулдаг байна. Ингэхдээ цас хэмээх материал алдааг өршөөдөггүй бөгөөд өчүүхэн алдаа л бүх ажлыг нь нураадаг байна.

Хамгийн гунигтай нь аль ч бүтээлийнх нь нас хоёр хоногоос хэтэрдэггүй юм. Хамгийн эхний салхи болон шинэ цас бүтээлийг сүйтгэдэг. Гээд яахав, амьдрал хийгээд урлагийн хоосон чанарыг яалтай билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж