Канадад галт тэрэг замаасаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Канадад галт тэрэг замаасаа гарчээ

Канадын Торонто хотод “Ви Рэйл” хурдны галт тэрэг замын хажуу руу унаснаас гурван хүн амь үрэгджээ.

Түүнчлэн 45 зорчигч болон зам ангийн ажилчид гэмтэж бэртсэн талаар нутгийн телевиз мэдээлсэн байна.

Ослын шалтгааныг мэргэжилтнүүд инженерийн алдаанаас үүдэж зам хуваарилалт буруу явагдсанаас болсон хэмээн тайлбарлаж байгаа юм.

Замын хажуу руу унасан галт тэрэг дэргэдэх зүтгүүрийн байшингаа налж унасан бөгөөд тэнд байсан ажилчид ч бэртжээ. Одоогоор “Ви Рэйл”-ын албаны ажилтан Мишель Ламарчегийн мэдээлснээр 45 зорчигч бэртсэн гэв. Мөн галт тэргэнд 75 зорчигч явсны гурав нь өөд болжээ.

www.niigmiintoli.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж