
Усан луу жилд Ардын намынхан нягтарч, Ардчилсан намынхан задрах гэнэ дээ. Энэ бүхнийг би хэлж байгаа юм биш шүү. Зурхайчид хэлээд байгаа гэх. Тэгэхээр итгэхгүй гээд яах юм бэ. Сүүлийн үед манай зурхайчид шинжлэх ухааны гаргалгаан дээр үндэслэн таамаглалаа дэвшүүлдэг болсон гэдэг биз. Саяхан Ардчилсан намынхан тэдэнд дохио өгсөн шүү дээ. Яагаа вэ, луу жил гарахын өмнөхөн фракци дотор нь фракци мэндлээд байсан даа. Үүнээс санаа авсан зурхайчид энэ жилийн улс төрийн амьдралын төлөвийг маш шуурхай гаргачихсан байна. Тэгэхээр Ардчилсан намын гишүүд муу юманд эртнээс сэтгэл санаагаа бэлтгэх хэрэгтэй болж байх шиг байна. Болохгүй бол зурхайд зааснаар засал хийлгэсэн ч болно шүү дээ. За ардчилсан намынхны хувьд байдал ийм байдаг байж. Тэгэхээр Ардын намынхан өрсөлдөгчгүй болох нь ээ. Үгүй юм байна аа. Саяхан МАХН, МҮАН, БНН-ынхан нэгдэж нийлээд сум багцлаад сүйд болсон байх аа. Энэ үйл явцыг зурхайн ухааны үүднээс авч үзвэл тэд нэлээд хүчирхэгжих шинж ажиглагдаад байгаа юм. Тэгэхээр Ардын намынхан огт өрсөлдөгчгүй биш юм аа. Гэхдээ энэ жилийн зурхайд Ардын намынхныг хүчирхэгжиж, нягтарна гэсэн. Тэгэхээр бүх зүйл тодорхой болчихоод байгаа юм биш үү. Ер нь сонгууль энэ тэр хийж мөнгө үрж, хор найруулах аргаа олж ядаж байхаар зурхайчдынхаа үгэнд ороод л Ардын намынханд төрийн эрх барих эрхийг өгцгөөе. Амар юм биш үү, гишүүд ээ. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль гэж хэрэлдэхгүй, улсын төсвөөс сонгуульд зориулж нэг ч төгрөг гаргахгүй, сонгууль будилаантсан гэж жагсаал, цуглаан хийхгүй. Ийм сайн зурхайчдынхаа мэрэг төлөгт итгэхгүй бол алдас болох вий. Ер нь Монгол Улсынхаа ирээдүйг зурхайчдынхаа гарт даатгаад нэг үзвэл яасан юм. Цагаан сар, буяны ажил болохоор л тэднээс өөр үнэн ярьдаг хүн байхгүй болчихдог. Тэдний хэлсэн болгоноор бүхнийг хийгээд буруутсан зүйл алга. Тэгэхээр энэ удаад ч гэсэн зурхайчдынхаа зөвлөгөөг дагаад сонгууль гэж шоудахгүй амар жимэр нэг жилийг өнгөрөөе. Буруу мэрэглэсэн бол дөрвөн жилийн дараа дахиад л сонгуулиа хийчихнэ биз.
Р.Сарангоо"Улс төрийн тойм" сонин

IRGEN 2012-02-28 202.180.218.254
MUNGU UGUHGUI BOL SONGUULIAR UADAG UAM
дэндэв 2012-02-28 103.23.48.243
бурхантай наймаалцагч.учир нь 6 мэдэрхүйгээ ашиглан унаж тусан байж зурхай зурнаа.тэгээд тэр зурсан зурганд нь болдог юм нэг ч буухгүй.Усанд орж болохгүй,хумсаа авч болохгүй,хоол идэж болохгүй,хогоо хаяж болохгүй бүх юм болохгүй бүтэхгүй гэнэ.За,тэгээд энэнд болдог нэг арга бас байнаа,зурхайчдаа өргөл барьц хэр зэрэг өгснөөс энэ бүгдийг бидний мэдэхгүй бурханы нэгэн хэлээр түвд бурхантайгаа б** халж панаалдсаар байгаад нөгөө болдоггүй бүх зүйлийг болдог бүтдэг болгоод өгнө.Тэгэхээр энэ нэгэн төрлийн бурхан хүн 2-н дунд гүйдэг ганзагын наймаачдыг одоо яахвэ
SHAL teneg 2012-02-28 203.194.115.2
Ene bol jinhene buunii nohoinii hiideg ajil baina daa ahaha
Зочин 2012-02-28 180.149.65.146
sarangoo gj erguu n**** bnaa
Зочин 2012-02-28 180.149.65.146
sar udruu ch oligtoi meddeggui zurhaichidaar yadiin mangar mal.
Зочин 2012-02-28 180.149.65.146
iim yum bichej bgaa ter R.Sarangoog selguulch geh uu?
Зочин 2012-02-28 202.9.44.177
АН ард түмний захиалга биш . Ард түмний захиалга бол МАНАН-гүй Монгол улс.
Зочин 2012-02-28 112.72.14.6
Миний мэргээр бол МАН,АН-ын одоогийн удирдлагад байгаа олигархи бүлэглэлүүдийн ихэнхи толгойлогчид сонгуульд нэр дэвшинэ. Гэхдээ мөнгө өгч булхиа гаргаж хэруул тэмцэл гарч сонгууль эргэлзээтэй болж дахин сонгууль хийж тэд унах магадлал өндөр буулаа. Намууд бохирдооүуй цэвэр улс төрчдийг нэр дэвшуулээсэй.
Зочин 2012-02-28 202.131.230.187
Зурхайчдын худлаа яриахыг алийг нь тэр гэхэв. Ардчилсан нам тарна гэдэг гонжийн жоо.. Ард түмний захиалга байна, задрахгүй шүү.
Харин ард түмэн болж өгвөл намыг нь дугуйлахгүй байх хэрэгтэй. Дандаа бие даагчдыг дугуйлж орхивол энэ намууд яах бол
Зочин 2012-02-28 203.194.115.2
thhh