Жолооны үнэмлэх хэвлэх төхөөрөмжид гэмтэл гарсаны улмаас 14500 орчим үнэмлэх хэвлэгдээгүй хуримтлагдаад байсан билээ. Хоёрдугаар сарын 18-нд үнэмлэх хэвлэх таван машин шинээр суурилуулснаар хүлээгдсэн үнэмлэхийг хэвлэх ажил эхэлсэн юм.
Энэ сарын 20-нд үрэгдүүлсэн, ангилал ахиулсан, солиулахаар өгсөн үнэмлэхийг хэвлэж дууссан бол шинээр жолооч болсон хүмүүсийн 10 мянга орчим үнэмлэхийг өчигдөр хэвлэж дууссан байна.
Үрэгдүүлсэн болон солиулахаар үнэмлэхээ өгсөн жолооч нар зарлуулсан бичиг, иргэний үнэмлэхтэйгээ ирэх шаардлагатай бол шинээр жолооны үнэмлэх авах иргэд төгссөн авто сургуулиараа дамжуулан үнэмлэхээ авахыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
О.Сэргэлэн