АНУ, Ираны зөрчилдөөний улмаас нефтийн үнэ өснө

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

АНУ, Ираны зөрчилдөөний улмаас нефтийн үнэ өснө

НҮБ-ын Олон улсын эрчим хүчний агентлаг Ираны цөмийн эрчим хүчний
туршилтын ажиллагааны талаар өнгөрсөн долоон хоногт хийсэн тайландаа
Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж байж болзошгүй хэмээн
сэжиглэж буйгаа мэдэгджээ. Учир нь Ираны цөмийн лабораторийн мэдээлэл нь
тус байгууллагын шинжээчдийнхтэй зөрж байгаа аж. Тиймээс үүнд тодруулга
хийх шаардлагатайг НҮБ-ын Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд
онцолсон байна. Мөн Ираны уран баяжуулалтын түвшин үлэмж хэмжээгээр
нэмэгдсэнийг ч дурджээ. Энэхүү тайлан дахь мэдэгдэл Иран болон
барууныхны хооронд үүсээд буй зөрчилдөөнийг улам хурцатгаад зогсохгүй
газрын тосны үнийг хөөрөгдөхөд багагүй нөлөөлсөн байна. Тодруулбал
дэлхийн зах зээлд Брэнт маркийн нэг баррель нефтийн үнэ 125 ам.доллар
болж өссөн аж. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр нэг баррель нефтийн үнэ
112 ам.доллар байсантай харьцуулахад энэ нь багагүй өсөлт гэж хэлж болох
юм. Иран, АНУ тэргүүтэй барууныхны хооронд цөмийн зэвсэглэлтэй
холбоотой асуудлаар үүсээд буй зөрчилдөөний улмаас нефтийн үнэ цаашид
өснө гэсэн таамаг ийнхүү биелж эхэллээ. Түүнчлэн Иран улсын цөмийн
лаборатори дахь ураны хэмжээ цөмийн бөмбөг хийхэд хүрэлцэхгүй ч зэвсэг
туршихад хамаарахуйц хэмжээнд буйг тэмдэглэжээ. Харин Ираны Засгийн
газар зөвхөн цахилгаан станцын түлш үйлдвэрлэхийг зорьж байгаа гэсэн
тайлбар

Х.Өнөржаргал
http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж