Сая сая хүүхэд багачуудын шүтээн болсон Харри Поттер хүү одоо номын сангуудад “амьдарч” эхэлнэ. Цахим “Харри Поттер”-ийг дэлхий даяар 20 гаруй хэлээр дунд сургуулиуд хийгээд олон нийтийн номын сангуудаар түгээх ажлыг гүйцэтгэхээр Британийн “OverDrive” компани хууль ёсны эрхээ авлаа. Тэд “Харри Поттер”-ийн цахим ертөнц болох “Pottermore” компанитай гэрээ байгуулжээ.
“OverDrive”-ийн сүлжээнд 18 мянга гаруй номын сан бүртгэлтэй байдаг юм. Хатагтай Роулингийн долоон боть ном бүгд цахим хувилбараар эдгээр номын сангуудад тараагдана.
Хэвлэмэл “Харри Поттер” дэлхий даяар 450 сая хувь борлогдон уран зохиолын түүхэнд нэгэн шинэ үзэгдэл болон үлдсэн билээ.