
Эр бяраа гайхуулах хүчтэний дэвжээгээ орхиод удаж буй даян аварга А.Сүхбатыг дахиж барилдах болов уу гэсэн хүлээлт ард олноос нэгэнт холдсон бололтой. Харин хайртай бөхийнхөө ийм төрхийг санагалзан суудаг бөх сонирхогчид түүнийг жилдээ цөөхөндүү ингэж “Бөхийн өргөө”-нд саатахад нь баярлан угтдаг. Хүрэн дээлтэйгээ үзэгчдийн сэтгэлд харагддаг А.Сүхбат аварга өнөө жилийн сар шинээр хүннү дээлээр гоёж, бусдын жишгийг дагажээ.
Б.МАРАЛ