“Dubai Duty Free Tennis Championships” тэмцээн нэг сая 700 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд түрүүлсэн тамирчин 400 мянган ам.доллар хүртэж, чансааны 500 оноо авах ажээ. Тэмцээнд дэлхийн тэргүүн теннисчин, Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер (3), Их Британий Энди Муррей (4) болон Францын Францын Жо Уилфред Цонга (6) нарын шилдгүүд оролцож байна. Дэлхийн топ 10 тамирчны найм нь оролцож буй тус тэмцээний аварга ирэх гуравдугаар сарын 3-нд тодрох юм. Тус тэмцээний өнгөрсөн жилийн аваргаар Сербийн Новак Жокович тодорч байжээ.
Газрын тосны хаант улс гэгддэг Арабын нэгдсэн эмиарт улсын талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд “Форбс”
сэтгүүлээс гаргасан дэлхийн баян улсуудын жагсаалтын зургаадугаарт орохдоо тус улсын иргэдийн жилийн дундаж орлого нь 47 мянган ам.долларын үзүүлэлттэй гарсан байна. Тус жагсаалтыг Персийн булангийн орон Катар улс тэргүүлсэн байна.
Мөн өчигдөр (02.27) WTA ангиллын “BMW MALAYSIAN OPEN” тэмцээн эхэллээ. Тус тэмцээн 220 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн “Dubai Tennis Championships” тэмцээний аварга Польшийн Агнешка Радванска (6) болон Сербийн Сербийн Елена Янкович (14) нар тэргүүлэн тоглож байна.
Тэмцээний аварга гуравдугаар сарын 4-нд тодорно.