Хятадын архитектор салбарынхаа “Нобел”-ийг хүртлээ | News.MN

Хятадын архитектор салбарынхаа “Нобел”-ийг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Хятадын архитектор салбарынхаа “Нобел”-ийг хүртлээ

Хятадын архитектор Ван Шу 2012 оны Притцкерийн шагналыг хүртэхээр болжээ. Энэ бол олон улсын архитектурын салбар дахь “Нобел”-ийн шагнал хэмээн албан бусаар нэрлэгддэг нэр хүндтэй шагнал билээ. Өвөрмөц шийдэлтэйн зэрэгцээ байгаль орчинд хэний ч анхаарлыг хандуулахаар баригдсан нэгэн байшингийн архитектурыг хийснийх нь төлөө түүнд энэхүү шагналыг олгосон байна.

Европын улс орнуудаас сонгогдсон өөр дөрвөн хүн уг шагналын эзэн болжээ. Харин Хятадаас анх удаа Притцкерийн шагналыг ийнхүү хүртэв. “Хятадын дизайн, өнгө шийдэл өнөөгийн архитектурын өнгө төрхөд чухал нөлөө үзүүлэх болсон. Хуучны соёл ахуйн уламжлалыг өнөөгийн эрчимтэй хөгжлийн алхаатай гайхалтай хослуулж тэд чаддаг” хэмээн ноён Томас Притцкер өгүүллээ.

Ван Шу Хятадын Ханжоугийн Дүрслэх урлагийн академийн тэргүүнээр ажилладаг бөгөөд Харвард, Техас, Пенсельваны их сургуулиудад урилгаар лекц уншдаг ажээ. Тэрбээр ирэх тавдугаар сарын 25-нд Бээжинд болох хүндэтгэлийн ёслол дээр шагналын 100 мянган ам.доллараа гардан авна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж