Юлия Тимошенко Нобелийн шагналд нэр дэвшжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенко Нобелийн шагналд нэр дэвшжээ

Украин улсын экс Ерөнхий сайд Юлия Тимошенког 2012 оны Нобелийн Дэлхийн
Энхтайвны шагналыг горилогсдын тоонд оруулсныг шагнал олгох хорооны
төлөөлөгчид мэдэгджээ. Энэхүү нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлэх ажлыг
түүний толгойлдог “Батькивщина” намын журмын нөхөд нь өнгөрсөн оны 12
дугаар сард  зохион байгуулжээ. Тимошенко 2009 онд Баруун Европт
нийлүүлэгддэг байгалийн хийн урсгалыг тогтвортой байлгахын төлөө чармайн
зүтгэснийг тэд онцолсон байна. Тимошенкогоос гадна 230 хүн уг шагналыг
хүртэхээр нэр дэвшээд байгаа юм. Тэдгээрийн дотор Оросын хүний эрхийн 
төлөөх  зүтгэлтэн Людмила Алексеева, Светлана Ганнушкина, АНУ-ын экс
Ерөнхийлөгч Билл Клинтон, ХБНГУ-ын канцлер асан Хельмут Коль, АНУ-ын
Засгийн газрын нууцын зэрэглэлд багтдаг баримт бичгийг WikiLeaks сайтын
эрхлэн гаргагч Жулиан Ассанжид дамжуулсан Америкийн цэргийн алба хаагч
Брэдли Мэннинг нар багтжээ. Хэдийгээр Юлия Тимошенко ОХУ-тай байгалийн
хийг нийлүүлэх гэрээг байгуулан үзэглэхдээ албан тушаалаа хэтрүүлэн
ашигласанд буруутгагдан долоон жил шоронд хоригдох ял сонсоод байгаа ч
энэ нь шагналд нөлөөлөхгүй бололтой.

Х.Жаргал

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж