“Амьдралын төлөө аян” Төв аймагт үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

“Амьдралын төлөө аян” Төв аймагт үргэлжилнэ

“Хүрээ ротари” клубээс найм дахь жилдээ “Амьдралын төлөө аян”-ыг эхлүүлээд байгаа. “Эмэгтэйчүүд эрүүл бол үндэстэн эрүүл” уриан дор  21 аймгаар жил дараалан аялж, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг хөдөө орон нутагт хүргэх зорилготой энэ арга хэмжээний хүрээнд одоогоор 20 гаруй мянган эмэгтэйн хавдрыг эрт илрүүлэн эсийн шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ. Мөн олон зуун эмэгтэйн хавдрын тохиолдлыг эрт үед нь илрүүлэн эмчилж буй аж. Тус аяныг хоёрдугаар сарын 6-7-нд Сэлэнгэ аймгаас эхлүүлсэн бол өнөөдөр  Төв аймагт өрнүүлэх юм байна. Харин ирэх сарын сарын 1-2-нд Хэнтий, 5-6-нд Дорнод, 8-9-нд Сүхбаатар, 12-13-нд Дорноговь, 15-16- нд Говьсүмбэр аймагт очихоор төлөвлөжээ. Аяны хүрээнд аймгуудын нэгдсэн эмнэлэгт умайн хүзүүний хавдраас сэргийлэх, эрт үед илрүүлэх оношлогоо, эсийн шинжилгээ хийж, үзлэг, зөвлөгөө үнэ төлбөргүй явуулах аж.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж