Баруто ёкозуна цолны төлөө

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Баруто ёкозуна цолны төлөө

Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын хару башё Осака хотноо болно. Ирэх сарын 11-25-нд үргэлжлэх башёгийн банцүкэ буюу бөхчүүдийн чансааны жагсаалтыг Японы сумогийн холбооноос өчигдөр албан ёсоор зарлажээ. Нэгдүгээр сард болсон 2012 оны тэргүүн башёд түрүүлж, анхны түрүүгээ авсан Эстонийн озэки Баруто хамгийн нэр хүндтэй гэгдэх зүүн жигүүрт эрэмбэлэгдсэн бөгөөд энэ башёд 70 дахь ёкозуны болохын төлөө барилдах юм. Харин Болгарын Котоошю озэки цолтойгоор 37 дахь башёдоо зодоглох гэж байна.

Мэдээж их аварга Хакухо М.Даваажаргал зүүн жигүүрийг манлайлан барилдана. Түүнээс гадна озэки Харумафүжи Д.Бямбадорж, сэкиваки Какурюү М.Ананд, Токитэнкү А.Хүчитбаатар /М2/, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М3/, Асасэкирюү Б.Дашням /М11/, Тамаваши Б.Мөнх-Оргил /М15/, Шотэнро Д.Нямсүрэн /М16/ нарын нийт найман бөх макүүчи буюу дээд зиндаанд зодоглох юм.

Зүүн жигүүр

Цол

Баруун жигүүр

Хакухо
/Миягино/

Ёкозуна

 

Баруто /Оноэ/

Озэки

Харумафүжи
/Исэгахама/

Кисэносато
/Наруто/

Озэки

Котоошю
/Садогатакэ/

Озэки

Котошогикү
/Садогатакэ/

Какурюү /Изүцү/

Сэкивакэ

Аминишики
/Исэгахама/

Гагамару
/Китаноуми/

Комүсүби

Точиозан
/Касугано/

Миёгирюү
/Сакаигава/

Маэгашира 1

Точиновака /Касугано/

Токитэнкү
/Токицүказэ/

Маэгашира 2

Ёшиказэ
/Огурума/

Кёкүтэнхо
/Ошима/

Маэгашира 3

Точиношин
/Касугано/

Тоёоношима
/Токицүказэ/

Маэгашира 4

Аран
/Михогасэки/

Вакакоюү
/Оуномацү/

Маэгашира 5

Хомашо
/Шикорояма/

Шохозан
/Мацүганэ/

Маэгашира 6

Гоэйдо
/Сакаигава/

Такаяасү
/Наруто/

Маэгашира 7

Тоёохибики
/Сакаигава/

Чиёнокүни
/Коконоэ/

Маэгашира 8

Такэказэ
/Огурума/

Окиноуми
/Хаккакү/

Маэгашира 9

Миябияма
/Фүжишима/

Саданофүжи
/Сакаигава/

Маэгашира 10

Аойяма
/Тагоноура/

Асасэкирюү
/Такасаго/

Маэгашира 11

Тэнкайхо /Оноэ/

Дайдо
/Оуномацү/

Маэгашира 12

Фүжиазума
/Таманой/

Китатайки
/Китаноуми/

Маэгашира 13

Ваканосато /Наруто/

Такарафүжи
/Исэгахама/

Маэгашира 14

Икиои
/Исэноуми/

Тамаваши
/Катаонами/

Маэгашира 15

Хочияма
/Сакаигава/

Шотэнро /Фүжишима/

Маэгашира 16

Таканояма /Наруто/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж