С.Цогтсайханы “Хонхны дуу” бүтээлээс сэдэвлэн ардчиллын сэдэвт түүхэн жүжгийг Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн шагналт Д.Сосорбарам найруулах гэж байгаа аж. Харин энэхүү жүжгийн тайзны зураачаар УИХ-ын гишүүн Х.Баттулга ажиллахаар гэрээ байгуулсан сурагтай. Ийм гэрээ байгуулсандаа Д.Сосорбарам гавьяат нэлээд сэтгэл хангалуун байгаа бололтой. УИХ-ын гишүүн Х.Баттулга театрын зураач мэргэжилтэй нэгэн. Тэрбээр Дүрслэх урлагийн сургууль төгсч, Улсын драмын эрдмийн театрт тайзны зураачаар ажилд орсон ч томоохон бүтээл туурвиж амжаагүй. Харин одоо дуртай зүйлээ хийхээр шийдсэн бололтой. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын албаа өгсөн түүнд нэлээд цаг зав гарсан бололтой юм.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин