
Тэрбээр тус аймгийн Хонгор сумын малчин н.Басангийн хот айлд зочилж хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцана. Мөн Дархан-Уул аймаг дахь “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн тус аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярын хуралд оролцохоос гадна Дархан хотын иргэдтэй уулзах юм.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ оны ажлын эхний өдөр Хэнтий аймагт ажиллан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, суралцагчид, жижиг бизнес эрхлэгчидтэй уулзан малчин айлаар орж өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцсан.
Мөн монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын өмнөхөн Төв аймгийн Лүн, Угтаалцайдам суманд очиж Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланчдын шагналыг нь гардуулж өгсөн билээ.
Г.Дарь
Зочин 2012-02-28 202.21.112.202
Eronkhii said unekheer amidral dunduur yavj ajillaj baigaad bayarlaj baina.
MGL 2012-02-28 202.131.231.60
Эрхэм Ерөнхий сайд таны ажилд амжилт хүсье
g**** 2012-02-28 223.33.144.157
ene hedeb s** songuuli dohood irheed bj suuh gazraa olj yadaj bna aa.shagnal ntr ooroo ochij garduilj ntr har luivarchin