Ким Чен Ун хил зөрчвөл хариу цохилт өгөхийг тушаав

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун хил зөрчвөл хариу цохилт өгөхийг тушаав

БНАСАУ-ын эрэг хавьд АНУ ба Өмнөд Солонгосын цэргийн хээрийн сургууль эхлэхийн өмнө Хойд Солонгосын Дээд командлагч Ким Чен Ун Арлын армийн дөрөвдүгээр корпуст очжээ. Тэрээр цэргийн ангийн байлдааны байрлалтай танилцан цэргийн албан хаагчдын ахуй амьдралтай танилцав. Тэрээр баруун өмнөд фронтын сектор нь “дайн хэзээ хэзээгүй гарч болох” халуун цэг гээд дайснууд хил зөрчсөн тохиолдолд үхлийн цохилт өгөхийг тушаажээ. Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 9 хүртэл “Ки ризолв” гэдэг жил тутмын  болдог уламжлалт хээрийн сургуулийг зохион байгуулахаар болжээ. Түүнд Өмнөд Солонгосын 200 мянган цэрэг, 2100 америкчууд оролцох юм. Гуравдугаар сарын 1-нээс 11 мянган америк цэрэг болон Өмнөд Солонгосын дивиз оролцсон “Фоул игл” гэх хээрийн сургууль болох юм.

Ирэх сард Хойд Солонгос эрх баригч цорын ганц болох Хөдөлмөрийн намын бага хурал хийх сураг гарч байна. Энэ хурлаар тус орны намын даргаас бус бүх тушаалыг аваад байсан Ким Чен Ун Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох бололтой.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж