Аймгийн зөвлөгөөн зөвлөмж гаргалаа | News.MN

Аймгийн зөвлөгөөн зөвлөмж гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.02.28-нд нийтлэгдсэн

Аймгийн зөвлөгөөн зөвлөмж гаргалаа

Дундговь аймгийн төрийн удирдах албан тушаалтны ”Төрийн удирдах албан тушаалтны манлайлал”  зөвлөгөөн  боллоо. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-аас ирүүлсэн илгээлтэд “Төрийн удирдах албанд ажиллана гэдэг нь иргэдийнхээ өмнө хүлээсэн асар том үүрэг, хариуцлага” гэдгийг онцлоод энэ бол гагцхүү чанд хатуу сахилга бат, үлгэр дууриал, өндөр нэр хүнд, цэвэр нандин ёс зүйтэй албаны томилолт гэдгийг ардын уламжлалт сургааль, төрт ёсны үе үеийн уламжлалд тулгуурлан сургамжилсан юм.

Хоёр зуу гаруй удирдах албан тушаалтан оролцсон эл зөвлөгөөнд “Төрийн удирдах албан тушаалтан бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан манлайлцгаая” гэсэн илтгэлийг  аймгийн Засаг дарга, доктор, профессор Д.Чандмань тавьж хэлэлцүүллээ.

Илтгэгч аймгийн шилдэг менежерүүдийн арга туршлагыг нэгтгэн дүгнэж сайн арга ажиллагаа, зөв зүйтэй эхлэлүүдийг удирдах ажилтан бүр ажилдааа тусган хэрэгжүүлж ёс зүйн хэм хэмжээг сахин иргэддээ төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэн ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхийн чухлыг онцлон тэмдэглэлээ. Зөвлөгөөнд үг хэлсэн  хүмүүс удпирдах албан тушаалтны ёс зүй, ажлын хариуцлагын асуудалд анхаарлаа хандуулахын зэрэгцээ тэдний сонгон шалгаруулалтыг хууль, тогтоомжийн хүрээнд зөв, чин шударга явуулах, ажил хэргийн мэдлэг, дадлага туршлага, ёс зүйн шалгуурт тэнцэж байгаа эсэхийг харгалзан албан тушаалд томилж байхыг санал болгосон юм.

Зөвлөгөөнөөс гаргасан уриалгад:  Төрийн удирдах албан тушаалтан бүр өөрийгөө хөгжүүлэн  мэдлэг боловсрол, ур чадвараа байнга дээшлүүлэн ёс зүйн дүрмийг үлгэрлэн мөрдөх, улс төрийн аливаа нам бүлэглэлийн нөлөөнд үл автан авлигаас ангид, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлэн манлайллаа хангахыг онцлон тэмдэглэсэн байна.

Зөвлөгөөнд Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д,Зүмбэрэллхам  оролцон үг хэлж  Л.Цэвээнравдан даргатай аймгийн  төрийн албаны зөвлөл 2011 оны ажлын үр дүнгээр шалгарсны шагналыг гардууллаа. 

Энэ үеэр аймгийн тэргүүний сум, агентлагуудын төрийн албаны ажлын арга туршлагын үзэсгэлэн гарсныг олон зуун хүн үзэж сонирхлоо.

С.Пүрэвсүрэн

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Munguntsooj 2012-02-28 202.180.220.221

Удирдах ажилд хэрхэн яаж очиж болох хэрхэн хөрөнгө мөнгөтэй болох талаар хувийн зөвлөгөөг сэтгэл харамгүй өгнө шүү
Бариач гэж монгол тан хүмүүсд зарж явсан би л гэхэд одоо тэрбумтан болоод байна
Миний хаяг
Дундговь аймгийн ИТХ-ын дарга Мөнгөнцоож

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж